Б.Ургамал: Талийгаач хүүг 15 настай гэдгийг нь би мэдээгүй. Бичиг баримтыг нь асуусан чинь байхгүй гэсэн

Б.Ургамал: Талийгаач хүүг 15 настай гэдгийг нь  би мэдээгүй. Бичиг баримтыг нь  асуусан чинь байхгүй гэсэн

Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кимбаб Чонгүг” солонгос хоолны газар 15 настай хүү барилгын засвар хийж байхдаа даацын хананд даруулж, амиа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн тавдугаар сарын 18-нд гарсан. Шүүх шинжилгээний байгууллагын дүгнэлтээр талийгаач хүү толгойн хэсэгтээ хүнд зүйлд цохиулсны улмаас газар дээрээ нас барсан нь тогтоогджээ.Тиймээс талийгаачийн ар гэрийнхэн “Кимбаб чонгүг” хоолны газар болон “Самшил” зуулчлалын төвийнхөнд гомдолтой  байгаа талаар өчигдөр хэвлэлд мэдээлэл өгсөн билээ. Талийгаачийн нагац эгч хэлэхдээ, Би тухай хоёр байгууллын удирдлагуудтай уулзсан. “Кимбаб чонгүг” хоолны газрынхан бидэнд эмгэнэл илэрхийлсэн. Харин “Самшил” зуучлалын газрынхан насанд хүрээгүй дүүг минь барилгын хана нураах хүнд хүчир ажилд томилж, амийг нь авчихаад юу ч болоогүй юм шиг үл тоомсорлосон байдалтай хүлээж авсанд бид гомдолтой байгаа. Тэд “Манайхаар зуучлагдаж ажилд орсон 4-5 хүнд амиа алдсан тохиолдол гарч байсан” гээд дүүгийн минь асуудлыг тоохгүй өнгөрүүлж байгаа гэсэн юм.

Тэгвэл бид ажилд зуучилсан Самушил” төвийн салбарын менежер Б.Ургамлаас уг асуудлыг талаар тодрууллаа. Тэрбээр “Талийгаач хүү өмнө ах нартайгаа ирж ажилд зуучлуулдаг байсан. 15 настай гэдгийг нв бии мэдээгүй бичиг баримтаа үзүүл гэхэд бичиг баримт байхгүй байна гээд ахтайгаа хамт гарсан. Өмнө 4-5 удаа ирсэн. Өчигдөр ярилцлага өгч байгаа баи-Өлзий ах тухайн өдөр хамт ирсэн хуурай ахтайгаа байнга ирж ажилладаг байсан. Захиалагч нь барилгын өргөтгөл хийж байгаа хог дээш доош зөөх учраас залуу хүн явуулаад өгөөрэй гэсэн. Барилгын хана нураана гэж надад  хэлээгүй" гэлээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.