"Монголын мистер 2026" тэмцээний үр дүнд алдаа гарсан гэж үзэн шүүгч Г.Ганбаатарыг ажлаас нь чөлөөлжээ
“Монголын Мистер 2026” улсын аварга шалгаруулах тэмцээний бодибилдингийн ангиллын Үнэмлэхүй аваргыг тодруулах үеийн дүнгийн нэгтгэлд бүрэн хяналт тавиагүйгээс шалтгаалан хоёр тамирчны дугаар, нэр солигдон зарлагдсан алдаа гарсан талаар Монголын Бодибилдинг, Фитнессийн Холбоо мэдээллээ.
Тус тэмцээний дүнг нэгтгэн зарлах явцад хоёр тамирчны мэдээлэл солигдон олон нийтэд зарлажээ.
Холбооны мэдээлснээр, Ерөнхий шүүгчийн гаргасан хүсэлтийг үндэслэн Монголын Бодибилдинг, Фитнессийн Холбооны Удирдах зөвлөлөөс холбогдох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.