НЕБ-ын 130-р сургуулийн сурагчид “Тавантолгой түлш” ХХК-тай танилцлаа

НЕБ-ын 130-р сургуулийн сурагчид “Тавантолгой түлш” ХХК-тай танилцлаа
 

Нийслэлийн Ерөнхий боловсролын 130 дугаар сургуулийн Б.Давааням багштай 11Г ангийн сурагчид “Тавантолгой түлш” ХХК-ийн Түлшний үйлдвэртэй танилцаж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай биечлэн танилцлаа.

Танилцах аяллын үеэр сурагчид шахмал түлш үйлдвэрлэх технологийн процесс, түүхий эдийн боловсруулалт, бүтээгдэхүүний чанарын хяналтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч, үйлдвэрлэлийн үе шат бүртэй танилцсан юм. Мөн үйлдвэрийн инженерүүд үйлдвэрлэлийн дамжлага, технологийн онцлогийг тайлбарлан, сурагчдын сонирхсон асуултад хариуллаа.

b98e7dfbf27f418cbc1c3eb8df515900

Сурагчид шахмал түлш хэрхэн үйлдвэрлэгдэж, хэрэглэгчдийн гар дээр хэрхэн хүрдэг талаар сонирхон асууж, бодит үйлдвэрлэлийн орчинд ажиллах үйл явцтай танилцсан байна.

Анги удирдсан багш Б.Давааням энэхүү арга хэмжээ нь сурагчдын мэргэжлийн чиг баримжааг дэмжих, үйлдвэрлэлийн салбарын талаарх мэдлэгийг нь өргөжүүлэх, бодит ажлын орчинтой танилцуулахад чухал ач холбогдолтойг онцоллоо.

Түүнчлэн сурагчид нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах хүрээнд хагас коксон түлшний шилжилтийг хэрхэн хэрэгжүүлж байгаа болон цаашид энэ чиглэлээр хэрэгжүүлэх ажлуудын талаар сонирхон мэдээлэл авсан байна.

ed9ee75462ba438eab13e5805112dcdf

35a2309487dc41c29d3adc2c2c7b2740

5d154f58af1b4bb9b5fe77cd54a414a0

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.