"Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар"-аас хамрагдалт болон тусламж үйлчилгээтэй холбоотой тайлан статистикийг танилцууллаа

"Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар"-аас хамрагдалт болон тусламж үйлчилгээтэй холбоотой тайлан статистикийг танилцууллаа
 
"Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар"-аас хамрагдалт болон тусламж үйлчилгээтэй холбоотой тайлан статистикийг танилцууллаа. 
 
Энэ оны дөрөвдүгээр сард байдлаар эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нь төрөөс хариуцан төлдөг 0–18 насны хүүхэд, тэтгэврээс өөр мөнгөн орлогогүй иргэн, хүүхдээ асарч буй эх (эцэг), нийгмийн халамжийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай иргэдийн шимтгэл төлөлтийн хамрагдалт болон авсан тусламж, үйлчилгээний талаарх мэдээллийг тоймлон хүргэвэл:
 0–18 насны хүүхэд:
Тухайн сард 1,361,856 хүүхдийн шимтгэл болох 21.5 тэрбум төгрөгийг төрөөс даатгалын санд шилжүүлсэн бол, 286,391 тохиолдлын тусламж, үйлчилгээнд 22,1 тэрбум төгрөгийг ЭМД-ын сангаас гэрээт эрүүл мэндийн байгууллагуудад олголоо.
 Тэтгэврээс өөр мөнгөн орлогогүй иргэд:
567,726 иргэний 8.9 тэрбум төгрөгийн шимтгэлийг төрөөс даатгалын санд төвлөрүүлж, тухайн бүлгийн иргэдийн авсан 311,253 тохиолдлын тусламж, үйлчилгээний зардалд 46.7 тэрбум төгрөгийг ЭМД-ын сангаас санхүүжүүллээ.
 Нийгмийн халамжийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай иргэд:
324,649 иргэний шимтгэлд 5,1 тэрбум төгрөгийг төрөөс хариуцаж, тухайн иргэдийн авсан 81,127 тохиолдлын тусламж, үйлчилгээнд 7,9 тэрбум төгрөгийг даатгалын сангаас гэрээт байгууллагуудад шилжүүллээ.
 Хүүхдээ асарч буй эх (эцэг):
82,797 иргэний 1.3 тэрбум төгрөгийн шимтгэлийг төрөөс хариуцан санд төвлөрүүлсэн бол 39,813 тохиолдлын авсан тусламж, үйлчилгээний зардалд 7,3 тэрбум төгрөгийг ЭМД-ын сангаас зарцуулжээ
 
Эх сурвалж: Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын цахим хуудас 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.