Монгол Улсад Азийн аялал жуулчлалын форум анх удаа зохиогдоно

Монгол Улсад Азийн аялал жуулчлалын форум анх удаа зохиогдоно

Аялал жуулчлал, зочлох үйлчилгээний чиглэлээр дэлхийд тэргүүлэгч Хонгконгийн Политехникийн Их Сургуулийн Зочид буудал, аялал жуулчлалын менежментийн сургуулиас санаачлан зохион байгуулдаг 15 дахь удаагийн “Азийн Аялал Жуулчлалын Форум” (Asia Tourism Forum 2026) Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод 2026 оны зургаадугаар сарын 11–13-ны өдрүүдэд “Азийн аялал жуулчлал, зочлох үйлчилгээний хөгжил ба чиг хандлага” сэдвийн хүрээнд зохион байгуулагдах гэж байна.

Энэхүү форумыг 1993 онд анх зохион байгуулсан бөгөөд өнөөг хүртэл дэлхийн 12 улсад 14 удаа амжилттай болжээ. Энэ удаагийн форумд дэлхийн 26 орны 100 гаруй шилдэг илтгэгч, эрдэмтэн судлаачид оролцоно. Уг арга хэмжээ нь та бүхэнд аялал жуулчлалын салбарын судалгаа шинжилгээ, хөгжлийн чиг хандлагатай танилцахын зэрэгцээ технологи, нисэх хүчний болон аялал жуулчлалын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзан, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх таатай боломжийг олгох юм.

Соёл, Спорт, Аялал Жуулчлал, Залуучуудын Яам, Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо (АЖМХ), Хонгконгийн Политехникийн Их Сургууль, Нийслэлийн Аялал Жуулчлалын Газар (НАЖГ) болон Аялал жуулчлалын боловсрол хөгжлийн нийгэмлэг болон АЖМХ-ны салбар холбоод зохион байгуулж, дэмжиж ороцож байна 


Тус форумд Монгол Улс, БНХАУ, Гонконг (БНХАУ), Макао (БНХАУ), Тайвань, АНУ, Малайз, Тайланд, Индонез, Энэтхэг, Шри Ланк, Испани, Казахстан, Турк, Итали, Филиппин, БНСУ, Узбекистан, АНЭУ, Камбож, Герман, ОХУ, Их Британи (Шотланд), Швейцар, Лаос, Австрали зэрэг олон орны төлөөлөл оролцохоор болжээ

Олон улсын нэр хүнд бүхий 100 гаруй эрдэмтэн, судлаачдаар дамжуулан Монгол Улсыг дэлхийд сурталчлах. аялал жуулчлалын салбарын олон улсын нэр хүндийг өсгөх, гадаад болон дотоодын хөрөнгө оруулагчдыг татах, Ази, Номхон далайн шилдэг их сургууль, судлаачидтай хамтран бодлого, стратеги хэрэгжүүлэх. салбарын хүний нөөц, төр хувийн хэвшлийн байгууллагуудын чадавхыг дээшлүүлж, сургалт судалгааны чиг хандлагыг шинэ түвшинд гаргах зэрэг ач холбогдолтой хэмээн мэргэжилтнүүд тайлбарлаж байна 

Форумын үеэр,


Технологи ба Инновац: Хиймэл оюун ухаан ба аялал жуулчлалын дижитал инновац, үйлчилгээний робот, салбарын технологийн шинэчлэл, цахим аялал болон сошиал медиа.
Тогтвортой хөгжил ба Менежмент: БОНЗ ба аялал жуулчлалын тогтвортой хөгжил, аялал жуулчлалын хэт өсөлтөөс үүсэх дарамтыг багасгах, хямралын менежмент, аюулгүй байдал.
Зорин очих газар (Destination): Зорин очих газрын имиж бүрдэлт ба брэндинг, өрсөлдөх чадвар, эдийн засгийн нөлөөлөл болон хөгжлийн асуудлууд.
Соёл, Өв ба Тусгай сонирхол: Аялал жуулчлалын өвийн үнэн бодит байдал, уугуул иргэдийн мэдлэг ба гар урлал, соёлын эмзэг байдал, шашны болон тусгай сегментийн аялал жуулчлал.
Зочлох үйлчилгээ ба Хэрэглэгчийн туршлага: Жуулчны шийдвэр гаргалт ба төлөв байдал, дурсамж, сэтгэгдэл, зочлох үйлчилгээний байгууллагын харилцагчийн туршлага.
Боловсрол ба Чадавх: Аялал жуулчлалын боловсрол ба сургалт, бүх нийтийн аялал жуулчлал, салбарын чадамжийг бэхжүүлэх нь" зэрэг сэдвүүдийг хэлэллцэх бөгөөд дараах хөтөлбөрийн дагуу явагдана. 

Байршил: Улаанбаатар зочид буудал (Их танхим болон бусад танхимууд)

2026.06.11 | Пүрэв гараг

09:00-13:00: Монгол хэл дээрх хуралдаан - “Монголын аялал жуулчлалын хөгжил, бүтээгдэхүүн үйлчилгээний төлөвлөлт” (Сонгинохайрхан танхимд)

2026.06.12 | Баасан гараг

08:00-09:00: Бүртгэл (Их танхим)
09:00-10:30: Хурлын нээлт (Их танхим)
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан
Хонгконгийн политехникийн их сургуулийн профессор Кэй Чон
Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны ерөнхийлөгч Т.Баттулга
10:30-11:00: Цайны завсарлага (Их танхим)
11:00-12:30: Илтгэл хэлэлцүүлэг - Салбар хуралдаан №1
БОНЗ ба Аялал жуулчлалын тогтвортой хөгжил (Сүхбаатар танхим)
Хиймэл оюун ухаан ба аялал жуулчлалын дижитал инновац (Сонгинохайрхан танхим)
Үйлчилгээний робот, салбарын технологийн шинэчлэл (Баянзүрх танхим)
Жуулчны шийдвэр гаргалт ба төлөв байдал (Баянгол танхим)
Зорин очих газрын имиж бүрдэлт, брэндинг (Их танхим)
12:30-14:00: Өдрийн завсарлага
14:00-15:30: Илтгэл хэлэлцүүлэг - Салбар хуралдаан №2
Аялал жуулчлалын өвийн үнэн бодит байдал, жинхэнэ шинж чанар (Сүхбаатар танхим)
Орон нутгийнхан ба уугуул иргэдийн мэдлэг, гар урлал (Сонгинохайрхан танхим)
Тусгай сегмент ба тусгай сонирхлын аялал жуулчлал (Баянзүрх танхим)
Аялал жуулчлалын хэт өсөлтөөс үүсэх дарамтыг багасгах, зорих газрын менежментийн асуудал (Баянгол танхим)
Зорих газрын хөгжил ба аялал жуулчлал (Их танхим)
15:30-16:00: Цайны завсарлага (Их танхим)
16:00-17:30: Нэгдсэн хуралдаан - “Аялал Жуулчлал, зочлох үйлчилгээний Азийн парадигм” / Аялал жуулчлалын салбарын чадамжийг бэхжүүлэх тухай (Их танхим)

2026.06.13 | Бямба гараг

09:00-10:30: Нэгдсэн хуралдаан - “Аялал жуулчлалын хөгжил, маркетинг ба тогтвортой хөгжил” (Их танхим)
10:30-11:00: Цайны завсарлага (Их танхим)
11:00-12:30: Илтгэл хэлэлцүүлэг - Салбар хуралдаан №3
Зочлох үйлчилгээний байгууллага ба ажилтнууд (Сүхбаатар танхим)
Жуулчны дурсамж, сэтгэгдэл, туршлага (Сонгинохайрхан танхим)
Цахим аялал ба аялал жуулчлалын сошиал медиа (Баянзүрх танхим)
Бүх нийтийн аялал жуулчлал ба сургалт (Баянгол танхим)
Аялал жуулчлалын боловсрол ба үйлчилгээний технологи (Их танхим)
12:30-14:00: Өдрийн завсарлага
14:00-15:30: Илтгэл хэлэлцүүлэг - Салбар хуралдаан №4
Азийн аялал жуулчлалын хөгжлийн чиг хандлага, үлгэр жишээ (Сүхбаатар танхим)
Зорих газрын өрсөлдөх чадвар, эдийн засгийн нөлөөлөл (Сонгинохайрхан танхим)
Соёлын эмзэг байдал, шашны аялал жуулчлал (Баянзүрх танхим)
Зочлох үйлчилгээний байгууллагын харилцагчийн туршлага (Баянгол танхим)
Шинэ сорилтууд- Хямралын менежмент, аюулгүй байдал, зохисгүй үйлдэл (Их танхим)
15:30-16:00: Цайны завсарлага (Их танхим)
16:00-17:30: “15 дахь удаагийн Азийн аялал жуулчлалын форум” хурлын дүгнэлт (Их танхим)

Холбоо барих

ССАЖЗЯ-ны Мэдээлэл, сурталчилгааны хэлтэс

Шинжээч Г.Болор-Эрдэнэ 99161366

Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо (АЖМХ)

  • Цахим шуудан: expo@mto.mn
  • Утас: +976-6999-9495

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.