Ирэх Даваа гарагаас 13-р хороолол, Нарантуул, Дүнжингарав орчимд 14 хоног халуун ус хязгаарлана

Ирэх Даваа гарагаас 13-р хороолол, Нарантуул, Дүнжингарав орчимд 14 хоног халуун ус хязгаарлана

 

Ирэх долоо хоногийн Даваа гарагт буюу зургаадугаар сарын 15-28-ны хооронд 14 хоногоор хэрэглэгчдийн халуун усыг хязгаарлаж, засварын ажлыг гүйцэтгэхээр болжээ.

Энэ хугацаанд ДХ-1236-ДХ-1240 хооронд 2Ф700мм голчтой 156 хос метр шугамыг шинэчлэн солих, ИЗ-1217 цэгт салааны 1Ф400мм хаалт, ДХ-1277 цэгт холбоосны 1Ф300мм таслах, ДХ-1463 цэгт салааны 1Ф300мм хаалт, ДХ-1238 цэгт салааны 1Ф250мм таслах, ИЗ-1217 цэгт тойруу 1Ф250мм таслах хаалтууд шинэчлэх, ДХ-1240 цэгт Ф700мм голчтой компенсатор шинэчлэх болон урсгал засварын ажил хийгдэнэ гэж "УБДС" ТӨХК-аас мэдээллээ.

Халуун ус хязгаарлах байршлуудын дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу

  1. Жаргалан хотхон
  2. Солонгос улсын ЭСЯам
  3. Нархан хотхон
  4. Оддын хотхон орчмын хэрэглэгчид
  5. Олимп хотхон
  6. Баян Монгол хорооллоос 13-р хороолол орчим
  7. Нарантуул зах
  8. Дүнжингарав хороолол
  9. Маршал таун хороолол
  10. Ривер гарден хороолол орчмын хэрэглэгчид
  11. Их тэнгэр цогцолбор
  12. Сонжин гранд зочид буудал
  13. Алтан тэвш хороолол орчмын хэрэглэгчид
  14. АШУИС-н шинэ байр
  15. Амгалан орчмын хэрэглэгчид
  16. 15-р хорооллын ЦТП-15 салаа
  17. Баянзүрх дүүргийн эмнэлэг орчмын хэрэглэгчид, УДДТ-15-с хангагддаг хэрэглэгчид хувийн бэлтгэлээ хангана уу

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.