Түүхэн дэх хамгийн өндөр өртөгтэй хөл бөмбөгийн ДАШТ эхэллээ
2026 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Мексик улсад албан ёсоор нээлээ. Энэ жилийн хувьд АНУ, Канад, Мексик гурван улсад зохион байгуулж буйгаараа онцлог.
Энэ жилийн ДАШТ нь Мексик улсад зохиогдож буй гурав дахь тэмцээн болж байна. Өмнө нь 1970, 1986 онуудад тус улсад ДАШТ-ийг зохион байгуулж байв.
Нээлтийн ёслолд Шакира, Андреа Бочелли, Жэй Балвин, Ижэй тэргүүтэй уран бүтээлчид 2026 оны ДАШТ-ий сүлд дууг дуулж оролцлоо.
Анх удаа 48 улсын шигшээ баг оролцож буй энэ тэмцээний нээлтийн тоглолт зохион байгуулагч Мексик болон Өмнөд Африк улсуудын хооронд болсон.
Тоглолтод Мексикийн баг 2:0 гэсэн онооны харьцаагаар өрсөлдөгчөө буулган авч ДАШТ-ий эхний ялалтыг тэмдэглэв.
Дэлхийн хөл бөмбөгийн түүхэн дэх хамгийн өндөр өртөгтэйд тооцогдож буй энэ удаагийн ДАШТ-ий 104 тоглолт 16 хотод явагдана. Шигшээ тоглолт долоодугаар сарын 19-нд Нью-Йорк хотоос холгүй орших АНУ-ын Нью-Жерси муж улсын "MetLife" цэнгэлдэх хүрээлэнд болно. Энэ удаагийн ДАШТ-д 48 орны шигшээ баг оролцож байна. Эцсийн шатанд оролцох багуудын тоог 32-оос 48 болгон нэмэгдүүлснээр Узбекистан, Йордан, Кабо-Верде, Кюрасао гэсэн дөрвөн орны шигшээ баг анх удаа өрсөлдөх боломжтой болсон юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.