Хүүхдийг жагсаал цуглаанд оролцуулбал иргэнийг 500 мянгаар, хуулийн этгээдийг 5 сая төгрөгөөр торгоно

Хүүхдийг жагсаал цуглаанд оролцуулбал иргэнийг 500 мянгаар, хуулийн этгээдийг 5 сая төгрөгөөр торгоно

Оюу толгойн гэрээг эсэргүүцсэн иргэдийн жагсаал  Сүхбаатарын талбайд  болсон. Тус жагсаалд оролцогчдын дунд бага насны хүүхэд гартаа “Би 6 настай. Ураныг эсэргүүцэж байна” гэсэн бичиг барин зогсож буй зураг цахим орчинд нийтлэгдсэн нь олон нийтийн дунд шүүмжлэл дагуулж байна. Учир нь Монгол Улс бага насны хүүхдийг улс төрийн шинжтэй жагсаал цуглаанд оролцуулахгүй байх хуультай билээ.

Хүүхдийг улс төрийн болон бусад зорилгоор жагсаал, цуглаан, олон нийтийн арга хэмжээнд оролцуулах нь хууль зөрчсөн үйлдэл болохыг прокурорын байгууллагаас анхаарууллаа.

Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлд хүүхдийн эрхийг зөрчихтэй холбоотой хариуцлагыг тусгасан байдаг. Уг хуулийн 3.3 дахь хэсэгт өөрт ашигтай байдал бий болгох зорилгоор хууль бусаар хүүхдийн нэрийг барих, ашиг олох, эсхүл амь нас, эрүүл мэнд, нэр хүндэд нь халдах, аюул учруулж болзошгүй тоглоом, наадам, жагсаал, цуглаан болон бусад арга хэмжээнд оролцуулсан тохиолдолд хариуцлага хүлээлгэхээр заажээ.

Тухайлбал, дээрх зөрчлийг үйлдсэн иргэнийг 500 мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг 5 сая төгрөгөөр торгох хуулийн зохицуулалттай байна.

Иймд эцэг эх, асран хамгаалагчид болон байгууллага, аж ахуйн нэгжүүд хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангаж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг мөрдөхийг санууллаа.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.