Ховд аймгийн “Булган” “Үенч” сумдад 1100 толгой мал шүлхий өвчнөөр өвчилжээ

Ховд аймгийн “Булган” “Үенч” сумдад  1100 толгой мал шүлхий өвчнөөр өвчилжээ
Ховд аймгийн Булган, Үенч суманд нийтдээ 10 голомтод 116 өрхийн 1100 орчим толгой мал малын гоц халдварт шүлхий өвчнөөр өвчилжээ. Үүнээс 980 гаруй толгой мал устгалд оруулаад байна. 
САТ-1 хэвшлийн шүлхий өвчний вакциныг ирэх 7 хоногт БНХАУ-аас авахаар шийдвэрлэсэн. Эхний ээлжид найман сумын /Булган, Үенч, Алтай, Мөст, Мөнххайрхан, Дуут, Ховд, Эрдэнэбүрэн/ малыг вакцинжуулахаар бэлтгэл хангаж эхэллээ.
Өнөөдөр /2026.06.14/ аймгийн Онцгой комиссын дэргэдэх "Шуурхай штаб" сумдын удирдлагуудыг оролцуулан өргөтгөсөн хурал зохион байгуулж чиглэл өгөв.
 
Эх сурвалж: Ховд аймгийн ЗДТГ

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.