Хотын дарга Б.Пүрэвдагва "Энэ зун нийслэлийн хэмжээнд 73.2 километр дугуйн зам нэмж барина" хэмээн мэдээлэв
Хотын дарга Б.Пүрэвдагва Улаанбаатар хотод шинээр барихаар төлөвлөсөн дугуйн замын төслийг танилцууллаа.
Төслийн дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна:
СХД-т 3.5 км холбоос замуудыг хийнэ. Нэгдүгээр хорооллын арын зам-Саппоро-32 дугаар байр гэсэн холбоос замыг байгуулна.
БГД-т 20.11 км дугуйн зам барих бөгөөд Хорооллын эцэс-Гандан-Баруун 4 зам-Нарны хороолол-Алтай хотхон-Гурвалжингийн гүүр гэсэн маршруттай байна.
ЧД-т 4.35 км дугуйн замыг Баянбүрдийн тойрог-Дөлгөөн нуур-Чингисийн музей-Төв шуудан-Баруун 4 зам-Гэсэр сүм гэх маршрутаар байгуулна.
СБД-т 14.36 км дугуйн зам барих бөгөөд 100 айл- Арслантай гүүр-Натур-Парк-Энхтайваны гүүр-Нарны гүүр-Баруун 4 зам-Төв шуудан-Дөлгөөн нуур гэсэн тойрог замыг байгуулахаар төлөвлөжээ.
БЗД-т 29.33 км зам байгуулна. Үүнд Сансарын тойрог-Цайз 16-Улаанхуаран-Энхтайваны өргөн чөлөө-Нарантуул худалдааны төв-Үндэсний цэцэрлэгт хүрээлэн-Home plaza-Натурын гүүр-Арслантай гүүр гэсэн чиглэлээр байгуулахаар болжээ.
Явган хүний гарцан дээр дугуй, мопед, скүүтертэй зорчигч автомашинд дайруулах осол ихээр гарч байгаа. Мөн явган зорчигчийг хоёр дугуйтай тээврийн хэрэгслээр зорчиж яваа иргэд ихээр дайрч гэмтээх осол гарч байгаа тул явган хүний гарцын хажуугаар хоёр дугуйт тээврийн хэрэгсэл явах гарцыг тусад нь гаргана" хэмээн мэдээлэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.