Монголын шатрын холбооны Ерөнхийлөгч Г.Занданшатар Дэлхийн багийн “рапид” болон “блиц” шатрын аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор Хонконг улсыг зорьж байна

Монголын шатрын холбооны Ерөнхийлөгч Г.Занданшатар Дэлхийн багийн “рапид” болон “блиц” шатрын аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор Хонконг улсыг зорьж байна
Тэрээр цахим хуудастаа: Найз Вадим Розенштайны урилгаар WR Chess багийн бүрэлдэхүүнд нэгдэн, Олон улсын шатрын холбоо (FIDE)-ны Дэлхийн багийн рапид болон блиц шатрын аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор Хонконг улсыг зорьж байна.
Дэлхийн чансааг тэргүүлэгч Магнус Карлсен тэргүүтэй шилдэг их мастерууд нэгдсэн WR Chess баг нь энэ жилийн тэмцээний гол өрсөлдөгчдийн нэгд тооцогдож байна. Ийм өндөр түвшний тэмцээнд энэ эрхэм баг хамт олонтой мөр зэрэгцэн тоглоно гэдэг миний хувьд нэр төрийн хэрэг юм.
Шатрын спортоор дамжуулан эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд гаргах, Монголын шатрын хөгжилд шинэ боломж, хамтын ажиллагааны үүд хаалгыг нээхийг зорьж байна" хэмээн бичжээ

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.