Аваргын таамагт дээгүүр яваа Францууд "хатуу самар" Сенегалыг 3-1 харьцаатай хожлоо
Өнгөрсөн ДАШТ-д аваргын цомыг атгаад л алдсан Францууд хүчтэй өрсөлдөгч Сенегалыг 3-1 харьцаатай буулган авлаа. Тоглолт эхнээсээ Сенегалын шигүү хамгаалалт дор өрнөсөн ч 66 дахь минутад "ногт ганзагалж" ирсэн Килиан Мбаппе гоёмсог нэгэн гоолыг шигтэсэн юм.
Удалгүй Францын залуу авьяастан Брэдлэй Барколо тооны харьцааг холдуулж, нэмэлт цагийн төгсгөлд К.Мбаппе "дубль" толилуулснаар 3-1 харьцаатай итгэл төгс хожив.
Сенегалын нэр төрийн нэг гоолыг Пари Сэн Жермений Сенегал довтлогч Ибрахим Мбаеэ орууллаа.
Ингэснээр К.Мбаппе ДАШТ-ий бүх цаг үеийн "мэргэн бууч" болоход ердөө гуравхан гоолоор ойртлоо.
Энэхүү жагсаалтыг Германы домогт довтлогч Миразлов Клозе 17 гоолтойгоор тэргүүлдэг билээ
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.