Отгонтэнгэр хайрхныг тахих ёслол өнөөдөр болно
Завхан аймгийн Отгон сумын Буянт багийн нутагт байрлах Отгонтэнгэр хайрхны төрийн их тахилга энэ жил тохиож буй.
Отгонтэнгэр хайрхныг тахих ёслолын арга хэмжээ өчигдөр /2026,06,17/ Үндэсний сурын харваагаар эхэлсэн бол өнөөдөр шагайн харваа, шашин урлагийн цэнгүүн, гэрэл зургийн үзэсгэлэн, номын нээлт, "Долоон бурхан" оддыг газарт буулгаж тахих ёслол болох юм.
Нэмж сонирхуулахад, Хангайн нурууны ноён оргил, мөнх цаст Отгонтэнгэр хайрхныг эртнээс тахисаар ирсэн бөгөөд монголчууд “Сүмбэр уул”, “Очирваань хайрхан”, “Цаст цагаан уул” зэргээр нэрлэж иржээ. Уулын ноён оргил нь далайн түвшнээс дээш 4,021 метрт өргөгдсөн, түүний 3,752 метрээс дээш өндөрт мөнх цастай юм.
Уул усны тахилга бол монгол түмний байгаль дэлхийгээ танин мэдэж, уул ус, газар шороотойгоо зүй ёсоор харьцаж ирсэн мэдлэг ухаан, байгалиа хайрлан хамгаалах уламжлалт сэтгэлгээний нэгэн хэсэг юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.