Хуучин номын хуудас яагаад таатай үнэртэй байдаг вэ
Хуучин номын хуудсаас ялгардаг ваниль, бүйлс (алмонд) шиг дулаахан, өвөрмөц үнэр нь цэвэр химийн урвалын үр дүн юм.
Цаасны үндсэн найрлагад багтдаг модны молекул болох "лигнин" болон "целлюлоз" нь цаг хугацааны явцад хүчилтөрөгчтэй урвалд орж задардаг байна. Энэхүү задралын явцад ванилийн үнэрийг үүсгэгч "ванилин" чихэрлэг амт үнэртүүлэгч "бензальдеги" зэрэг дэгдэмхий органик нэгдлүүд агаарт ялгардаг ажээ. Шинжлэх ухаанд номын үнэрт дурлах үзэгдлийг "Библиосмая" (Bibliosmia) гэж нэрлэдэг. Хүний үнэрлэх мэдрэмж тархины дурсамж, сэтгэл хөдлөлийг удирддаг хэсэгтэй шууд холбогддог тул хуучин номын үнэр хүмүүст амар амгаланг төрүүлж, таатай мэдрэмж өгдөг байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.