Английн шигшээ баг Хорватыг бут ниргэж, "гурван арслан"-ууд дөрвөнтөө "архирлаа"
ДАШТ-ий эхний тойргийн хамгийн дуулиантай тоглолтын нэг Англи болон Хорватын шигшээ багуудын хооронд болж өнгөрлөө.
Хөгжөөн дэмжигчдийг суудлаас нь 90 минут өндөлзүүлсэн тус тоглолт 4:2 харьцаатайгаар Английн шигшээ багийн давамгайллаар өндөрлөв.
Шуургалсан довтолгоо зонхилсон тус тоглолтод Английн багийн ахлагч Харри Кэйн "дубль" толилуулж, Жуд Беллингэм, Маркус Рашфорд нар гоолдож түүнд тус хүргэсэн юм.
Хорватын хоёр гоолыг М.Барутина, П.Муса нар шигтгэлээ.
Аваргын таамагт дээгүүр яваа Англичууд ДАШТ-ийг итгэл төгс эхлүүллээ
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.