Ц.Цогт: Хэний ч өмнө шүүх, шүүгч чин сэтгэлээсээ хичээн ажиллаж байна, ажилласаар ч байх болно гэдгийг харуулах нь бидний Үндсэн хуулиар хүлээсэн үүрэг

Ц.Цогт: Хэний ч өмнө шүүх, шүүгч чин  сэтгэлээсээ хичээн ажиллаж байна, ажилласаар ч байх болно гэдгийг харуулах нь бидний Үндсэн хуулиар хүлээсэн үүрэг

Архангай аймгийн шүүх байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан эрдэм шинжилгээний хурлын үеэр ерөнхий шүүгч Ц.Цогт мэндчилгээ дэвшүүлжээ

 Тэрээр: “Шүүх эрх мэдэл гэдэг нь шүүхийн болон шүүгчийн эрх мэдэл биш. Монгол Улсын нэрийн өмнөөс шударга ёс болон хуулийг сахиулахад зорьсон ард түмний мэдэл юм. Үүнийг хэрэгжүүлэгч нь шүүх, шүүгч бид юм. Шинэчлэл, өөрчлөлт нь нэг удаа, нэг хэсэг хүн хийгээд дуусдаг ажил биш. Өнгөрсөн зуун жилийн хугацаанд шүүх шаардлагатай цаг тухай бүрд өөрчлөлт, шинэчлэлийг хийж урагш тэмүүлж ирсэн. Өнөө ч энэ үйл явц ид өрнөж байна. Цаашид технологийн хөгжлийг шүүн таслах ажиллагаанд өргөн ашиглах нь гарцаагүй ч хүнлэг байх, та бидний өмнө хэрэг маргаанаа шийдвэрлүүлэх гэж ирсэн иргэн, хуулийн этгээд хэний ч өмнө шүүх, шүүгч чин сэтгэлээсээ хичээн ажиллаж байна, ажилласаар ч байх болно гэдгийг харуулах нь бидний Үндсэн хуулиар хүлээсэн үүрэг” гэжээ

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.