Балетын гүнж Мария Хоревагийн тухай найман баримт
Өнөө цагийн балетын “од” ОХУ-ын Марийнский театрын тэргүүн гоцлооч Мария Хоревагийн тухай сонирхолтой найман баримтыг хүргэж байна
Ташрамд дурдахад, тэрээр 2024 оны есдүгээр сарын 14-нд Монгол Улсад “Гала тоглолт”-оор хүрэлцэн ирж байсан билээ
Төрөлхийн балетчин байгаагүй
Мария хүүхэд байхаасаа балетын урлагаар биш, харин уран сайхны гимнастикаар хичээллэдэг байжээ. Тэрээр энэ урлагт 10 настайдаа хөл тавьсан нь хожууд тооцогдоно. Гэвч гимнастикийн спортын уян хатан чанар түүнд маш том давуу тал болжээ
2. Алдарт Вагановагийн нэрэмжит балетын академийн онц төгсөгч
Тэрээр балетын ертөнцийн “Харвард” гэгддэг 280 гаруй жилийн түүхтэй Вагановогийн нэрэмжит сургуулийг улаан дипломтой төгсжээ. Түүнийг домогт балетчин Людмила Ковалева сургаж хүмүүжүүлсэн юм.
3. Сургуулиа төгсөөд шууд Марийнскийн “гоцлооч” болсон
Балетын сургууль төгссөн бүжигчид ихэвчлэн олны хэсгээс ажлын гараагаа эхлүүлдэг. Харин Марияг 2018 онд сургуулиа төгсмөгц “босго өндөртэй” Марийнскийн театр гоцлоочоор авсан нь маш ховор үзэгдэл.
4. Цахим ертөнцийн “од”
Мария бол зөвхөн тайзны од биш, цахим ертөнцийн томоохон нөлөөлөгч билээ. Түүний инстаграмм хаяг 700 мянга орчим дагагчтай бөгөөд тайзны арын амьдрал, бэлтгэлийн нууц зэргээ маш нээлттэйгээр хуваалцдаг. Үүгээрээ олон мянган хүүхэд багачуудыг балетад дурлуулдаг нэгэн билээ.
5. “Nike” брэндийн “нүүр царай”
Спортын алдарт “Nike” брэнд Хоревагийн авьяас чадвар, нөлөөллийг үнэлж өөрийн албан ёсны элч төлөөлөгчөөр сонгон гэрээ байгуулж байв. Балетын жүжигчид спортын брэндийн “нүүр царай” болох нь тийм ч олон тохиолдоод байдаггүй.
6. Бичиж найруулах эрдэмд гарамгай
Мария зөвхөн бүжиглээд зогсохгүй балетын гарын авлага болохуйц ном, нийтлэлүүдийг өндөр түвшинд найруулан бичдэг.
7. Нохойд маш их хайртай
Тэрээр амьтанд, ялангуяа нохойд маш их хайртай. Түүний амьдралын салшгүй нэг хэсэг болсон нохойг нь “Тайсон” гэдэг.
8. Хүнд бэртлийг даван туулагч
2023-2024 онд Мария хөлний маш хүнд бэртэл авч, удаан хугацаанд тайзнаас хөндийрч байв. Ясны цууралт бол зарим уран бүтээлчдийн карьерыг дуусгаж ч болох хүнд бэртэл ч тэрээр тэсвэр хатуужлаараа даван туулж тайзнаа амжилттай эргэн ирсэн юм.
Мария Хорева бол уламжлалт балетын урлагийг орчин үеийн цахим ертөнцтэй хослуулж, өөрийн авьяас үзэгчдийг байлдан дагуулж буй өнөө цагийн “тод од” билээ
Бэлтгэсэн Д.Энх-Амгалан
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.