Лионель Мессигээр ахлуулсан Аргентины шигшээ баг ДАШТ-ий ээлжит тоглолтоо өнөөдөр хийнэ

Лионель Мессигээр ахлуулсан Аргентины шигшээ баг ДАШТ-ий ээлжит тоглолтоо өнөөдөр хийнэ

Улаанбаатарын цагаар өнөөдөр шөнийн 01.00-т аваргаа хамгаалагч Аргентины шигшээ баг Австрийн эсрэг тоглоно.

Лионель Месси хэсгийн шатны эхний тоглолтдоо Алжирын эсрэг гурван гоол оруулж, бүх цаг үеийн мэргэн буучдын жагсаалтыг Миразлов Клозетэй хамт тэргүүлж эхэлсэн билээ.  Тэрээр өнөөдөр нэг л удаа хаалганы торыг хөдөлгөхөд бүх цаг үеийн мэргэн буучдын "сэнтий"-д ганцаараа заларна. Бид энэхүү цаг мөчийн гэр болох эсэхийг харахад зургаахан цаг үлдээд байна. 

Хэдийгээр Аргентинчууд эхний тоглолтдоо форм сайтай байгаагаа харуулсан. Гэвч Австрийн дасгалжуулагч Ральф Рангник "Энэ нь өнөөдрийн тоглолтод ямар ч хамаагүй" гэж мэдэгдлээ. Тэрээр үргэжлүүлэн “Бид тэнцсэн ч гэнэтийн бэлэг болох байх л даа. Гэхдээ манай баг хожих бүрэн боломжтой гэж би бодож байна. Аргентины шигшээд Лионель Месси бий. Мөн бусад байрлалдаа ч маш сайн тоглогчидтой. Гэхдээ энэ нь бидэнд огт хамаагүй” өгүүлжээ

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.