“Ойн салбар ба ногоон санхүүжилт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

“Ойн салбар ба ногоон санхүүжилт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Монгол Улсын ойн салбар нь ойн нэмэгдсэн өртгийн сүлжээ болон мод боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар тогтвортой эдийн засгийн өсөлт, нутгийн иргэдийн амьжиргаа, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхыг нэмэгдүүлэх нөөц бүхий салбар юм. Тус салбарыг хөгжүүлэхэд төр, хувийн хэвшил, банк, санхүүгийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, салбарын хөгжлийг дэмжихэд чиглэсэн тогтвортой санхүүжилтийг хөгжүүлэх боломжийг эрэлхийлэх зорилгоор “Ойн салбар ба Ногоон санхүүжилт” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр /2026.05.28/ боллоо. 

b25c89e3055046cf8a6c643ebc28f7f3

Хэлэлцүүлгийг нээж, Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт хэлсэн үгэндээ “Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтолтой тэмцэх хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй арга хэмжээ бол мод тарих, ойжуулалтын ажлыг эрчимжүүлэх юм. Банкны салбарынхан ногоон зээлийн бодлогоороо энэ ажлыг цаашид тогтвортой, бүтээмжтэй үргэлжлүүлэхэд хэрхэн дэмжих вэ гэдэгт санал бодлоо солилцож, шийдэл гаргах нь энэ удаагийн хэлэлцүүлгийн гол ач холбогдол юм. Арилжааны банкнууд олгож байгаа ногоон зээлийнхээ хэмжээг 2030 он гэхэд нийт зээлийн 10 хувьд хүргэхээр зорьж байна. Банк, санхүүгийн салбар бодлогоороо эх дэлхийд ээлтэй зөв үйлдлийг, үйлдвэрлэлийг байнга дэмждэг байх ёстой” гэв.  

cf715b00c73c4417882fb786b1c7f2fd

Банк, санхүүгийн салбар 2026 оны 1 дүгээр улирлын байдлаар 2.54 их наяд төгрөгийн ногоон зээл олгоод буй бөгөөд энэ нь нийт зээлийн багцад 5.7 хувийг эзэлж байна. Харин тогтвортой ойн менежмент, ойг хамгаалах чиглэлээр 4.7 тэрбум төгрөгийн зээл олгоод буй нь нийт ногоон зээлийн багцын 1 хувьд хүрэхгүй дүн юм.   

Ойн салбар нь уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах чухал үүрэгтэйгээс гадна санхүүжилтийн өртөг харьцангуй бага шаарддагаараа онцлогтой хэдий ч тус салбарын аж ахуйн нэгжид чиглэсэн төрийн дэмжлэг, санхүүжилтийн тогтолцоо шаардлагатай байгааг оролцогчид дурдлаа.  

97cbd0ea2969412cb404f080a0d930d0

Хэлэлцүүлгийг Европын Холбоо болон ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны “Stream+” төсөл, “Тэрбум мод” сан хамтран зохион байгуулсан бөгөөд холбогдох яамд, төв банк болон арилжааны банкнууд, ойн салбарын мэргэжлийн холбоод, салбарын аж ахуйн нэгж, байгууллагуудын төлөөлөл оролцлоо.   

4eb728d812ec4b8284cca5f5507b798d

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.