Хөвсгөлд согтуурсан үедээ эхнэрээ машинаар мөргөж гэмтээсэн хэрэг гарчээ

Хөвсгөлд согтуурсан үедээ эхнэрээ машинаар мөргөж гэмтээсэн хэрэг гарчээ

Зургаадугаар сарын 22-ны өдөр Хөвсгөл аймгийн  Тариалан сумын нутаг дэвсгэрт “Манай нөхөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, араас дайрсан” гэх дуудлага, мэдээлэл  цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. 

Шалгалтын явцад Toyota Prius маркийн тээврийн хэрэгслийн жолооч архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэрээ мөргөж, биед нь гэмтэл учруулж, бусдын амь нас, эрүүл мэндэд халдсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ. 

Иймд иргэд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, гэр бүлийн хүчирхийлэл, бусдын амь нас, эрүүл мэндэд халдах аливаа үйлдлээс сэргийлэхийг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.