Хар тамхины бүлэг наймаачинд 7-10 жилийн хорих ял оноов
Нийслэлийн Прокурорын газар өнгөрсөн долоо хоногт мансууруулах бодистой холбоотой гурван хүнд холбогдох хоёр хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлүүлжээ. Шүүх уг хүмүүсийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2-10 жил хорих ял оноов.
42 настай, эрэгтэй Г.Э, 40 настай, эрэгтэй Э.А нар бүлэглэн НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын I жагсаалтад багтсан, делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, сэтгэцэд нөлөөт бодисыг бусдад зарах зорилгоор 2025 оны 6-р сард АНУ-аас захиалж, шуудан илгээмжээр авчээ. Энэ хэрэгт прокурор Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 -т (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн аж. Шүүх Г.Э-д 7 жил хорих ял, Э.А-д 10 жил хорих ял оноолоо.
24 настай, эрэгтэй А.П 2025 оны 9 дүгээр сараас телеграмм аппликэйшн ашиглаж, бусдаас НҮБ-ын 1961 оны “Мансууруулах эмийн тухай” конвенцын I жагсаалт, 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын I жагсаалтад багтсан, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисуудыг олж авч хадгалжээ. Тэр уг бодисуудаа бусдад худалдах зорилготой байсан аж. Тус хэрэгт прокурор Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна. Шүүх түүнд 2 жил 6 сар хорих ял оноолоо.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.