"Анхдагчдын өлгий" Булган аймагт "Чөлөөлье" бодлого бодит ажил болж, "Ногоон өртөө" нээлтээ хийлээ
Ерөнхий сайд Н.Учралын “Чөлөөлье” санаачилгын хүрээнд Булган аймагт төр, хувийн хэвшлийн түншлэлээр байгуулсан анхны цахилгаан автомашины түргэн цэнэглэх станц ашиглалтад орлоо.
Төр, хувийн хэвшлийн оновчтой түншлэлийн хүрээнд Улаанбаатар хот болон орон нутагт нийт 500 орчим ногоон цэнэглэх өртөө байгуулах боломжийг тооцоолж, төлөвлөн ажиллаж байна.
Монгол Улсад зохион байгуулагдах олон улсын COP17 хурлаас өмнө ашиглалтад оруулах 40 цэнэглэх станцын эхнийх нь ийнхүү Булган аймагт нээгдлээ. 2030 он гэхэд Монгол Улсад 50 мянган цахилгаан автомашин ашиглалтад орсноор ирэх таван жилд 300 сая литр түлш шатахууны хэрэглээг бууруулж, 200 сая ам.доллар хэмнэх боломжтой гэж тооцоолж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.