Н.Өнөрцэцэгийг өчигдөр дахин 30 хоног хорихоор шийдвэрлэжээ

Н.Өнөрцэцэгийг өчигдөр дахин 30 хоног хорихоор шийдвэрлэжээ

Арванхоёрдугаар сарын 28 буюу өчигдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Zarig.mn сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн цагдан хориог сунгах эсэх шүүх хурал болсон байна. Шүүх хуралд өмгөөлөгчдийг оролцуулаагүй аж.

Улмаар Н.Өнөрцэцэгийг дахин 30 хоног хорихоор шийдвэрлэжээ.

Н.Өнөрцэцэгийг энэ сарын 4-ний өдөр 30 хоногийн хугацаатай саатуулсан. Түүний цагдан хорионы хугацаа нэгдүгээр сарын 4-ний өдөр дуусахад хэдхэн хоног үлдээд байв.

Өнөөдрийг хүртэл ийн нийт арван удаагийн шүүх хурал Н.Өнөрцэцэгийн асуудлаар болов. Цагдан хориог цуцлах өмгөөлөгчдийн хүсэлтийг шүүх хэд хэдэн удаа хэлэлцэн буцаасан. Тэгвэл өдгөө дахин 30 хоног сунгасан нь анхаарал татаж байна.

Учир нь Н.Өнөрцэцэгийн яллагдагчаар татагдсан, Эрүүгийн хуулийн 13.14 дэх заалт нь хорих ялгүй. Түүнчлэн цагдан хорих болсон шалтгаан нөхцөл нь өдгөө үгүй болоод байгаа юм.

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.