Хон Мён Бо Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс эрт хасагдсаны дараа Өмнөд Солонгосын шигшээ багийн дасгалжуулагчийн албан тушаалаас огцорлоо

Хон Мён Бо Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс эрт хасагдсаны дараа Өмнөд Солонгосын шигшээ багийн дасгалжуулагчийн албан тушаалаас огцорлоо

Өмнөд Солонгосын эрэгтэйчүүдийн үндэсний хөлбөмбөгийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Хон Мён Бо Олон улсын хөлбөмбөгийн холбооны (FIFA) Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс эрт хасагдсаны дараа албан тушаалаас огцрох өргөдлөө өглөө.

Өдгөө 57 настай тэрээр Мексикийн баруун хэсгийн Запопан дахь багийн бэлтгэлийн баазад болсон хэвлэлийн бага хурлын үеэр энэхүү шийдвэрээ олон нийтэд зарласан юм.

Тэрээр "Өнөөдөр би Өмнөд Солонгосын эрэгтэйчүүдийн үндэсний хөлбөмбөгийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн албан тушаалаас бууж байна. Солонгосын хөлбөмбөгт хайртай, үндэсний шигшээ багаа дэмждэг хөгжөөн дэмжигчдээсээ уучлалт гуймаар байна. Бид хөгжөөн дэмжигчдийнхээ хүлээсэн үр дүнг үзүүлж чадаагүй бөгөөд ахлах дасгалжуулагчийн хувьд бүх хариуцлагыг би өөрөө хүлээх болно" хэмээжээ. Мөн тэрээр сэтгүүлчдийн асуулиад харгиулахаас татгалзан шууд танхимыг орхин гарчээ. 

Солонгосын шигшээ баг энэ ДАШТ-д хэсгийн шатнаас шалгарч чадаагүй юм. 

 

 

Эх сурвалж: en.yna.co.kr

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.