Онцгой байдлын ерөнхий газрын аврагчид өнгөрсөн долоо хоногт 84 иргэний амь насыг авран хамгааллаа

Онцгой байдлын ерөнхий газрын аврагчид өнгөрсөн долоо хоногт 84 иргэний амь насыг авран хамгааллаа
 
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.06.22-2026.06.28) нийслэлийн долоон дүүрэг, 20 аймгийн 38 суманд аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 84 иргэний амь насыг авран хамгааллаа.
Нийт дуудлагын 65 нь обьектын гал түймэр, хоёр нь ой, хээрийн түймэр, нэг нь газар хөдлөлт, нэг нь үер, хоёр нь аянга, хоёр нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 31 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.