Танилц: Найм, ес, аравдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв

Танилц: Найм, ес, аравдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв
Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан найм, ес, аравдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлвийн мэдээг хүргээж байна.
 
Агаарын температур Наймдугаар сард Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар +8...+14°С, Алтайн өвөр говь болон говь талын нутгаар +20...+26°С, бусад нутгаар +12...+20°С байдаг. Есдүгээр сард Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар +2... +8°С, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, говийн аймгуудын нутгаар +12... +18°С, бусад нутгаар +8... +12°С дулаан байдаг. Аравдугаар сард Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 0... +8°С, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, говийн аймгуудын нутгаар +12... +18°С, бусад нутгаар +8... +12°С дулаан байдаг.
 
Хур тунадас:
Наймдугаар сард Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 60–100 мм, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгаар 10–20 мм, бусад нутгаар 20–60 мм, есдүгээр сард Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 25–40 мм, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгаар 0–10 мм, бусад нутгаар 10–25 мм хур тунадас ордог байна, аравдугаар сард Хангай, Хэнтийн уулархаг нутгаар 25–40 мм, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгаар 0–10 мм, бусад нутгаар 10–25 мм хур тунадас ордог байна. 
Найм, ес, аравдугаар саруудын цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулж байна. 
Наймдугаар сар: Агаарын дундаж температур Дорнод, Сүхбаатар, Дорноговийн нутаг, Хэнтий, Өмнөговийн зүүн хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй байна. Нийлбэр хур тунадас Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төвийн нутаг, Завханы зүүн, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна.
Есдүгээр сар: Агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна.
Нийлбэр хур тунадас Дорноговь, Дорнод, Сүхбаатарын нутаг, Өмнөговийн ихэнх, Дундговийн өмнөд, Хэнтийн зүүн хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас бага орох төлөвтэй байна. 
Аравдугаар сар: Агаарын дундаж температур Баян–Өлгий, Увс, Ховд, Өмнөговийн нутаг, Баянхонгорын ихэнх, Өвөрхангайн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
Нийлбэр хур тунадас Баян–Өлгий, Увс, Ховд, Завханы нутаг, Говь–Алтайн хойд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна. 
 
ЗӨВЛӨМЖ
Наймдугаар сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас төвийн бүс нутгаар ахиу байх хэдий ч уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой гэнэтийн ус ихтэй аадар борооны давтагдал нэмэгдэж байгаа тул нийт нутгаар болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Цаашдаа 9 дүгээр сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх хэдийн ч хур тунадас ихэнх нутгаар олон жилийн дунджаас бага байх төлөвтэй байна.
Харин 10 дугаар сард баруун болон говийн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.