Наадмын нээлтийн тасалбарыг энэ Ням гарагт цахимаар худалдаална

Наадмын нээлтийн тасалбарыг энэ Ням гарагт цахимаар худалдаална

Арав гаруйхан хоногийн дараа буюу долоодугаар сарын 10-нд Улсын баяр наадам эхэлнэ. Тэгвэл энэ жил 26 мянган ширхэг наадмын тасалбар худалдаалах юм байна. Тодруулбал, ирэх долоодугаар сарын тавны өдрөөс эхлэн цахимаар худалдаалж эхлэх аж.

Энэ оны Үндэсний их баяр наадам нь түүх, соёл, үндэсний өв уламжлалыг сурталчлахын зэрэгцээ Дэлхийн адууны өдрийн хүрээнд монгол адууны өв соёл, үнэт зүйлсийг олон улсад таниулах онцлог ач холбогдолтой арга хэмжээ болох юм.

Түүнчлэн “Мөнхөд орших монгол” нэрийн дор зохион байгуулагдах аж. 

 

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Т
Тогоо 14 цаг, 19 минут
Сайхан байна үнэн л байгаасай. Хоёр билет авмаар байна.