Зеленский Путиныг "Оросын арми зорилтот хугацаагаа 15 дахь удаагаа хойшлууллаа" хэмээн ёжлов

Зеленский Путиныг "Оросын арми зорилтот хугацаагаа 15 дахь удаагаа хойшлууллаа" хэмээн ёжлов

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский Кремлийн зүгээс Украины зүүн хэсгийн Донбассын бүсийг бүрэн хяналтдаа авах хугацааг удаа дараа тогтоож, түүнийгээ хойшлуулсаар ирснийг ёж байдлаар мэдэгджээ.

Дайн эхэлснээс хойших 1588 дахь өдөр тохиож буй энэ үед Зеленский Оросын цэргийн ажиллагааг үр дүнгүй "шүдгүй арслан шиг" байна хэмээн ёжлов

Зеленский Даваа гарагийн орой хийсэн дүрс бичлэгтээ "Оросын тал сүүлийн дөрвөн жилийн хугацаанд Донбасс болон зүүн бүсийг эзлэн авах 15 өөр хугацааг товлож, түүнийгээ тухай бүрд нь хойшлуулсан" гэдгийг онцолсон юм.

Тэрээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины өмнөх өдөр хийсэн мэдэгдлийг няцааж, Путиныг Оросын ард түмний бодит амьдралаас тасарсан хэмээн шүүмжлэв. Украины зүгээс Оросын газрын тосны үйлдвэрүүдэд цохилт өгсний улмаас Оросын шатахуун түгээх станцуудад урт дараалал үүсэж, түлшний хомсдолд ороод байгааг мөн дурджээ. "Дэлхийн томоохон газрын тос үйлдвэрлэгч, олон улсад 'шатахуун түгээх станц' гэж нэрлэгддэг Орос улс өөрөө түлшний хомсдолд орж байна. Энэ бол дайны шууд үр дагавар бөгөөд Украины зүгээс террорист бус, харин нарийвчлалтай цохилтоор хариу барьж буйн жишээ юм" гэж Зеленский хэлэв

Эх сурвалж: theguardian.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.