ДАШТ: Килиан Мбаппе бүх цаг үеийн “мэргэн буучид”-ын жагсаалтын хоёрдугаар байр луу дэвшлээ

ДАШТ: Килиан Мбаппе бүх цаг үеийн “мэргэн буучид”-ын жагсаалтын хоёрдугаар байр луу дэвшлээ

2026 оны хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хасагдах шатны ширүүн өрсөлдөөн үргэлжилж байна. Мягмар гарагт Нью-Жерси хотын алдарт "MetLife" цэнгэлдэх хүрээлэнд болсон шөвгийн 32-ын тоглолтод Францын шигшээ баг Шведийн багийг 3-0 харьцаатайгаар илт давуу буулган авлаа. Энэхүү тоглолтод Францын "супер од" Килиан Мбаппе хоёр гоол оруулж, бүх цаг үеийн "мэргэн буучид"-ын жагсаалтад Мирослав Клозег гүйцэж, хоёрдугаар байрт дэвшлээ. 

Мөн энэ Дэлхийн аваргын "Алтан шаахай"-н төлөөх өрсөлдөөнд зургаан гоолтойгоор Лионель Месситэй зэрэгцэн тэргүүлж эхэллээ. Өдгөө 27 настай Францын багийн ахлагч замналынхаа туршид ДАШТ-д нийт 18 гоол оруулаад байгаа бөгөөд Мессигийн тогтоосон 19 гоолын үнэмлэхүй амжилтыг эвдэхэд ердөө ганцхан гоол дутуу байна. Түүнчлэн Мбаппе Дэлхийн аваргын хасагдах шатны тоглолтуудад нийт 10 гоол оруулсан шинэ дээд амжилтыг тогтоож, Бразилын домогт довтлогчид болох Леонидас болон Роналдо нарыг ардаа орхилоо

 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.