Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 тохиолдол бүртгэгджээ
Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын 102 дугаарт өнгөрсөн хоногт (2026.06.30) иргэд, аж ахуйн нэгжүүдээс нийт 2,253 гомдол, мэдээлэл ирүүлсэн байна.
Үүнээс зөрчлийн шинжтэй 812, гэмт хэргийн шинжтэй 130 дуудлага бүртгэгдсэнийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ. Мөн хугацаанд цагдаагийн алба хаагчид хоёр хэргийг шуурхай, зургаан хэргийг нөхөн илрүүлсэн байна.
Гэр бүлийн хүчирхийлэл болон архидалтын нөхцөл байдал өндөр байна
Дуудлага мэдээллийн дотор хүүхэд болон гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй дуудлага давамгайлж байгаа бөгөөд хоногт 66 тохиолдол бүртгэгджээ. Мөн архидан согтуурсантай холбоотойгоор 76 иргэнийг эрүүлжүүлсэн бол согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчлийг илрүүлж, болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлсэн байна.
Бусад гэмт хэрэг, зөрчлийн тухайд:
-
Залилах гэмт хэрэг: 26
-
Хулгайлах гэмт хэрэг: 17 бүртгэгджээ.
Цагдаагийн байгууллагын зүгээс иргэдийг сонор сэрэмжтэй байх, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барихгүй байхыг анхааруулж байна. Мөн авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой мэдээллийг цахим, ил тод, нээлттэй байдлаар 110 дугаарын утсаар хүлээн авч байгаа аж.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.