Хурдан морьдын сэрвээний өндрийг хиймэл оюун ухааны тусламжтай 30–40 секундэд хэмжинэ

Хурдан морьдын сэрвээний өндрийг хиймэл оюун ухааны тусламжтай 30–40 секундэд хэмжинэ

Монгол УлсынШадар сайд Н.Номтойбаяр өнөөдөр буюу долоодугаар сарын 9-нд Хүй долоо худагт ажиллалаа. Энэ жилийн Үндэсний их баяр наадмаар хурдан морины уралдаанд оролцох морьдын сэрвээний өндрийг хиймэл оюун ухаанд (AI) суурилсан ухаалаг төхөөрөмжөөр хэмжиж буйгаараа онцлогтой. 

Тодруулбал, тус төхөөрөмж нь морьдын сэрвээний өндрийг 30–40 секундын дотор хэмжих бөгөөд хэмжилтийн үеэр уяач морийг төхөөрөмжөөр жигд хөтлөн оруулахад өндөр хүчин чадалтай 5 камер бүхий AI систем сэрвээний өндрийг автоматаар тодорхойлж, хэмжилтийн үр дүнг шууд дэлгэцээр харуулна. Хэмжилтийн үйл ажиллагааг хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон морь барианы бүсэд байршуулсан дэлгэцээр шууд дамжуулж, олон нийтэд нээлттэй, ил тод мэдээлэхээр зохион байгуулжээ.

Энэхүү ухаалаг төхөөрөмжийг ашигласнаар хэмжилтийн үйл ажиллагааг богино хугацаанд, хүний оролцоог багасган, ил тод, шударга болно гэж үзэж байна 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.