THE HU хамтлагийн дэлхийг тойрох шинэ аялал Монгол Улсаас эхэлнэ – "WOLF TOTEM – World Premiere" тоглолт болоход 12 хоног үлдлээ
Монголын рок хөгжмийн түүхэн үйл явдал болох THE HU хамтлагийн "WOLF TOTEM – World Premiere" тоглолт болоход ердөө 12 хоног үлдлээ.
2026 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд болох энэхүү тоглолт нь THE HU хамтлагийн 10 жилийн ойн онцгой тоглолт төдийгүй, тэдний шинэ дэлхийг тойрох аялан тоглолтын албан ёсны эхлэл юм. Өөрөөр хэлбэл, дэлхийн олон оронд үргэлжлэх энэхүү аялан тоглолтын хамгийн анхны тоглолт Монгол Улсад болох гэж байна.
2016 онд Улаанбаатар хотод байгуулагдсан THE HU хамтлаг Монголын уламжлалт хөгжим, хөөмий, морин хуур, төмөр хуурыг орчин үеийн рок хөгжимтэй хослуулсан Hunnu Rock урсгалыг дэлхийд таниулж, өнөөдрийн байдлаар бүтээлүүд нь 900 саяд дөхсөн стрийм цуглуулаад байна. Тэд Billboard-ийн чартыг тэргүүлж, Star Wars, Metallica Blacklist зэрэг олон улсын томоохон төслүүдэд оролцон, Glastonbury, Coachella фестиваль болон Iron Maiden хамтлагийн дэлхийн аялан тоглолтын тайзнаа тоглож, Монголын хөгжмийг дэлхийн тавцанд амжилттай хүргэсэн билээ.
"WOLF TOTEM – World Premiere" тоглолтоор THE HU шинэ "HUN" цомгийн бүтээлүүд болон Wolf Totem, Yuve Yuve Yu, This Is Mongol, Black Thunder зэрэг дэлхийд алдаршсан хит дуунуудаа хамгийн өргөн хүрээтэй продакшнтайгаар толилуулах юм.
Ерөнхий мэдээлэл
● Огноо: 2026.08.08
● Байршил: Төв цэнгэлдэх хүрээлэн
● Үргэлжлэх хугацаа: 5 цаг
● Насны ангилал: 18+
Тасалбар болон дэлгэрэнгүй мэдээлэл: https://linktr.ee/thewolftotem
Монголын хөгжмийн түүхэн тоглолтын нэг хэсэг болж, THE HU хамтлагийн дараагийн арван жилийн эхлэлийг хамтдаа гэрчлэх боломжийг бүү алдаарай.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.