НБОГ: Засгийн газрын тогтоолоор 1,8 тэрбум төгрөгийг баавгайн эсрэг арга хэмжээ авахад зарцуулахаар болсон

НБОГ: Засгийн газрын тогтоолоор 1,8 тэрбум  төгрөгийг баавгайн эсрэг арга хэмжээ  авахад зарцуулахаар болсон

 БЗД-т Улиастай орчимд  урьд шөнө баавгай айлын гэр эвдэн орж, нэг хүний аминд хүрч, нэг иргэн хүнд шархдан ГССҮТ-д эмчлүүлж байна. Энэ талаар НБОГ-аас мэдээлж байна. БОУАӨЯ-наас цагдаагийн байгууллагатай хамтран 10 сарын 7-ноос эхлэн бамбарууш болон төлөө дагуулсан эм баавгайнаас бусдыг аюулгүй болгох ажлыг эхлүүлжээ.

Засгийн газрын тогтоолоор 1,8 тэрбум төгрөгийг баавгайн эсрэг арга хэмжээ авахад зарцуулахаар болсон. Үүнийг унтуулга буу, барих тор, орон нутаг дахь тусгай хамгаалалттай газруудын шатахуунд зарцуулна. Баавгай давтамжтай орж ирсэн газруудад анхааруулга, зөвлөмж хүргүүлсэн. Баавгай агнах зөвшөөрлийг 8 аймагт өгсөн ба үүний дагуу 6 баавгайг агнаад байна.

Баавгайг агнах ажлыг албаныхантай хамтран хэрэгжүүлж байгаа ба ямар хүчин зүйлээс үүдэн суурьшлын бүс рүү ойртож байгааг судалж байна. Хэнтий аймагт буудуулсан баавгайд задлан шинжлэхэд ходоодонд нь хоол гэхээр зүйл байгаагүй. Тэжээлийн хомсдлоос үүдэн орж ирж байгаа хэмээн таамаглаж байна. Тиймээс хууль бусаар самар түүх, мод бэлтгэлийн ажлыг таслан зогсоох, жимс түүхээр уул руу орохыг хориглож байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.