“ИНЭЭМСЭГЛЭ, ӨӨРИЙГӨӨ ТЭВЭР” ӨДӨРЛӨГ БОЛЛОО
Монгол Улсын Жендэрийн Үндэсний хорооноос Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” аяныг жил бүр зохион байгуулдаг. Энэ жил “Хайраа хайрлая, Хандлагаа өөрчилье, Хамтдаа үлгэрлэе” уриатайгаар үргэлжилж байна.
Тус аяны хүрээнд Хан-Уул дүүргийн ИТХ-аас “Инээмсэглэ-Өөрийгөө тэвэр” өдөрлөгийг зохион байгууллаа. Энэхүү өдөрлөгийн зорилго нь Эмэгтэйчүүдийн өөрийгөө үнэлэх үнэлэмжийг нэмэгдүүлэх, сэтгэл зүйн дархлааг дэмжих, хувь хүний хөгжлийн талаарх мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх замаар өөрийгөө хайрлах, өөртөө итгэх, амьдралын чанараа дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд оршиж байгаа юм.
Өдөрлөгт Хан-Уул дүүргийн 25 хорооны залуу ээжүүд, бизнес эрхлэгч төрийн албан хаагч эмэгтэйчүүдийн төлөөлөл оролцлоо.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.