Хан-Уул дүүрэг Гүүд Нэйборс олон улсын төрийн бус байгууллагын монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Хан-Уул дүүрэг Гүүд Нэйборс олон улсын төрийн бус байгууллагын монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Хан-уул дүүрэг Гүүд Нэйборс Олон Улсын Төрийн Бус Байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газартай 2014 оноос эхлэн хүүхдийн эрхийг хангах, хамгааллын тогтолцоог бэхжүүлэх, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ болон сайн дурын үйл ажиллагааг дэмжсэн төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
2021-2025 оны тус байгууллагатай хамтын ажиллагааны хүрээнд дүүргийн 4, 5, 6, 8 дугаар хороодод “Хүүхдийн эрх, хамгаалал”, “Боловсрол”, “Эрүүл мэнд”, “Ундны усны эрүүл ахуй”, “Хүрээлэн буй орчин” зэрэг хөтөлбөрүүдэд давхардсан тоогоор нийт 87500 хүүхдийг, “Өрхийн орлого дэмжих”, “Сүлжээ-Хамтын ажиллагаа” хөтөлбөрт 935 өрх, 1203 иргэдийг тус тус хамруулан ажилласан.
Цаашид хамтын ажилагаагаа өргөжүүлэн 2026-2031 оныг хүртэл хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.81a1bddb5a164ee7a1e9b9393b656ba8

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.