Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд бүх нийтээр мод тарих арга хэмжээг 2026 оны тавдугаар сарын 09-ний өдөр эхлүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, Хан-Уул дүүргийн Засаг даргын “Эко дүүрэг” хөтөлбөрийн хүрээнд 14 дүгээр хороо, Айцын аманд Ойн зурвас байгуулах ажил төлөвлөгөөт хуваарийн дагуу явагдаж байна.
Энэ өдөр Айцын аманд Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, албан хаагчид, Засаг даргын Тамгын газрын албан хаагч, Хороодын Засаг дарга нар, Дүүргийн дэргэдэх хэлтэс албадын албан хаагч, Нийт 34 байгууллагын 1,824 албан хаагч, 9,095 ширхэг мод тарьж, арчлалт усалгааны ажилд оролцлоо.
ЭКО дүүргийн иргэн бүр хашаандаа мод тарьж, тарьсан модоо арчлан, ургуулахыг УРИАЛЖ байна.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.