Хан-Уул дүүргийн иргэдэд төрийн дээд одон медаль гардууллаа

Хан-Уул дүүргийн иргэдэд төрийн дээд одон медаль гардууллаа
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан эрхэлсэн ажил, салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гарган, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буй дараах иргэдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 65 дугаар зарлигаар төрийн дээд одон медаль гардууллаа.
Шагналыг Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Чулуунбаатарын Бат-Оргил, Хан-Уул дүүргийн Засаг дарга Баасангийн Цэрэн нар гардуулав.
“Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор
Нийслэлийн хүүхдийн 189 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Б.Бямбасүрэн, Нийслэлийн ерөнхий боловсролын 176 дугаар сургуулийн Орос хэлний багш С.Насанхүү, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны ахмад настан Л.Нямдавга;
“Алтан гадас одон”-гоор
Нийслэлийн хүүхдийн 209 дүгээр цэцэрлэгийн бүлгийн багш Б.Долгорсүрэн, 16 дугаар хорооны Хэсгийн ахлагч Д.Пүрэвсүрэн, 8 дугаар хорооны ахмад настан М.Нина, дүүргийн Нийтлэг үйлчилгээний алба ОНӨААТҮГ-ын Үйлчлэгч Д.Хатантуул, 9 дүгээр хорооны ахмад настан Ц.Төмөрбаатар, дүүргийн Нэгдсэн эмнэлгийн сувилагч З.Төмөрсүрэн, 6 дугаар хорооны Засаг дарга Б.Сугар, 9 дүгээр хорооны Хэсгийн ахлагч А.Сүнжимдмаа, 6 дугаар хорооны ахмад настан Д.Эрдэнэцэцэг,
“Цэргийн гавьяаны одон”-гоор
Дүүргийн 25 дугаар хорооны ахмад настан А.Дугарсүрэн,
“Хөдөлмөрийн хүндэт медалиар”
Хан-Уул дүүргийн Нийтлэг үйлчилгээний алба ОНӨААТҮГ-ын Үйлчлэгч Д.Амаржаргал, 6 дугаар хорооны Хөгжлийн нийгмийн ажилтан Г.Батжаргал, Хан-Уул дүүрэг дэх "Номин Хайпермаркет" ХХК-ийн дэлгүүрийн менежер Д.Батчимэг, дүүргийн Эрүүл мэндийн төвийн Дотрын эмч Ц.Тунгалаг, Асрагч Ш.Гэрэл, Нийслэлийн ерөнхий боловсролын 7 дугаар сургуулийн Биологи-Байгаль шинжлэлийн багш Л.Жаргал, ерөнхий боловсролын 41 дүгээр сургуулийн Бага ангийн багш О.Орхонтуул нарыг тус тус шагнав.d048c3c2f4044b5abc3bade969a634b8

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.