“Их нүүдэл-2026” өсвөрийн шатарчдын Чингэлтэй дүүргийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа

“Их нүүдэл-2026” өсвөрийн шатарчдын Чингэлтэй дүүргийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа
 
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн нэрэмжит өсвөрийн шатарчдын "Их нүүдэл" тэмцээнийг Чингэлтэй дүүргийн ЗДТГ, Боловсролын хэлтэс, Биеийн тамирын спортын хороотой хамтран амжилттай зохион байгууллаа.
"Их нүүдэл" өсвөрийн шатарчдын дүүргийн аварга шалгаруулах тэмцээнд Ерөнхий боловсролын 9 сургуулийн 216 тамирчин, багш дасгалжуулагчийн хамт оролцсоноос Тэргүүн байранд Ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн баг, Дэд байранд Ерөнхий боловсролын 24 дүгээр сургуулийн баг, Гутгаар байранд Ерөнхий боловсролын 72 дугаар сургуулийн баг тамирчид тус тус шалгарлаа.
Тэмцээний 1, 2 дугаар байранд шалгарсан багууд дүүргээ төлөөлөн гуравдугаар шатны шалгаруулалт буюу Нийслэлийн шигшээ баг шалгаруулах тэмцээнд оролцох юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.