Чингэлтэй дүүргийн 300 сурагч санхүүгийн боловсрол олгох өдөрлөгт хамрагдлаа
Дэлхийн хуримтлалын өдрийг тохиолдуулан УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэлийн санаачилгаар ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох өдөрлөг зохион байгууллаа.
Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооноос хамтран зохион байгуулсан тус өдөрлөгт Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 5, 50 дугаар сургуулийн 300 сурагч хамрагдаж, хуримтлал үүсгэхийн ач холбогдол, санхүүгээ зөв удирдах арга барил болон цахим залилангаас урьдчилан сэргийлэх талаар мэдлэг, мэдээлэл авлаа.
Арга хэмжээнд УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц, Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Э.Анар болон холбогдох байгууллагын төлөөлөл оролцож, сурагчдад санхүүгийн сахилга бат, зөв хэрэглээ, хуримтлалын талаар зөвлөгөө мэдээлэл өгсөн юм.
Мөн Монголбанкнаас “Kahoot” интерактив тоглоомоор дамжуулан сурагчдын санхүүгийн мэдлэгийг сорьж, оролцоонд суурилсан, сонирхолтой хэлбэрээр мэдлэгээ бататгах боломж бүрдүүлэв. Өдөрлөгийн үеэр Хадгаламжийн даатгалын корпорацын гүйцэтгэх захирал Б.Ариунболд сурагчдад хадгаламжийн эрхийн бичиг гардууллаа. Энэ нь хүүхдүүдийг хуримтлал үүсгэх дадалд суралцаж, ирээдүйн зорилгодоо зориулан санхүүгээ төлөвлөхөд нь дэмжлэг болох юм.
Зургийн цомог
×
1 / {{
article.get_gallery_count }}
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.