З.Дэлгэрцогт: ROLEX бол ШИНЭ ЦАГИЙН БАЯЧУУДЫН ХЭРЭГЛЭЭ

Шинэ үеийн Монголчуудад дэлхийн тансаг зэрэглэлийн брэндийг соёлтой нь анхлан танилцуулсан хүмүүс бол “Диор”-ын гэр бүл. Дээхэн үеийн хотын элитүүдийн хүрээлэлд “Диор”-ын Т.Батчулуун хатагтай гэвэл домог шахуу байсан гэхэд хэтрүүлсэн болохгүй.

Манай хотын хамгийн гоё гудамжинд байрлах “Диор” бутик өдгөө алмазны Korloff брэнд, аяга тавагны хэрэгсэл Christofle брэнд, Францын тансаг зэрэглэлийн дарсны брэнд зэргээр хүрээгээ тэлээд буй. Эдгээр брэндүүдийг хэрэглээ, соёлтой нь их хотынхонд санал болгож, танилцуулдаг залуу ноён Зоригтын ДЭЛГЭРЦОГТ энэ удаагийн “Өөрийн гэсэн өрөө” нэвтрүүлэгт уригдаж сонирхолтой яриа өрнүүллээ.

Цөмийн физикч, үнэт чулуу судлаач, дарс судлаач зэрэг ховор чухал мэргэжил эзэмшсэн түүний яриа, ертөнцийг үзэх үзэл бусдаас маш өөр тэр хэрээр танд таалагдана гэдэгт эргэлзэхгүй байна.

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.