"SM” мэс заслын эмнэлэг БНСУ-ын "WeBien" эмнэлэгтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

"SM” мэс заслын эмнэлэг БНСУ-ын "WeBien" эмнэлэгтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

Өнгөрөгч 3-р сарын 21-ний өдөр БНСУ-ын "WeBien" эмнэлгийн хурлын танхимд тус эмнэлэг болон Монголын “SM” эмнэлэг хамтран ажиллах санамж бичигт (MOU) гарын үсэг зурлаа. Энэхүү хамтын ажиллагааны санамж бичиг нь хоёр эмнэлгийн хооронд сургалт, судалгаа эрдэм шинжилгээ болон харилцан мэдээлэл солилцоо, эмчилгээний хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой юм.

Энэхүү хамтын ажиллагааны гэрээг үзэглэх ёслолд "WeBien" Эмнэлгийн ерөнхий эмч "И Хон Чан, “WeBien UCC” компанийн захирал "Рю Жи Хён" болон Монголын “SM” Мэс заслын төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн захирал болон эмч төлөөлөгчид оролцсон байна.

content 2027 485028983 1708705900

Монгол Улсын хувьд сүүлийн жилүүдэд уламжлалт махан хоолны хэв маягт барууны хэв маягийн хотжилт, суурьшмал амьдралын хэв маяг нэмэгдсэнээр хөдөлгөөний дутагдлаас үүдэлтэй таргалалт болон бодисын солилцооны эмгэгүүд эрчимтэй өсөж байна. Иймээс Монголын Засгийн газраас эрүүл хооллолтыг дэмжих, хөдөлгөөний дутагдал болон таргалалтаас сэргийлэх "Эрүүл Монгол хүн" гэх  мэт үндэсний хэмжээний аянуудыг хэрэгжүүлж эхлээд байна.

Тэгвэл энэ цаг мөчид “SM” эмнэлэг нь таргалалт, бодисын солилцооны мэс заслын чиглэлээр БНСУ-д тэргүүлэгч "WeBien" Эмнэлэгтэй, тэр дундаа тус эмнэлгийн ерөнхий эмч "И Хон Чан" доктортой хамтран ажиллаж, Монгол иргэддээ зориулсан мэс заслын болон мэсийн бус эмчилгээний технологийг эх орондоо нэвтрүүлэхээр болж байгаа нь цаг үеэ олсон чухал ажил болж байгаа юм.content 2027 t3SccYH2RnYRt009hWei

Эмч "И Хон Чан доктор хэлэхдээ “Энэхүү хамтын ажиллагаа нь Монголын таргалалт болон бодисын солилцооны эмгэгтэй өвчтөнүүдэд итгэл найдвар төрүүлэх чухал алхам болно гэж найдаж байна. Бид өөрсдийн арвин их клиник туршлага болон Монголын “SM” эмнэлгийн чадварлаг боловсон хүчний нөөцийг хослуулан, Монголын өвчтөнүүдэд илүү хүртээмжтэй, өндөр түвшний тусламж үйлчилгээг хүргэхийн төлөө хичээнгүйлэн ажиллах болно” хэмээн энэхүү хамтын ажиллагааг онцоллоо.

Энэхүү хамтын ажиллагаа нь цаашид Монгол-Солонгос хоёр улсын эрүүл мэндийн салбарын харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, Монгол иргэдийн хувьд эх орондоо өндөр чанартай эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авах боломжуудыг бий болгоход чухал ач холбогдолтой хэмээн харж байна.

content 2027 486058721 1557901804

content 2027 485128291 1322443908

content 2027 487052580 1167458434

 

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.