Өнөөдөр болох үйл явдлын тойм

Өнөөдөр болох үйл явдлын тойм

8:30 цагт: Монгол Улсад 2026 онд болох НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын бэлтгэл ажлын хүрээнд Хөгжлийн түншүүдийн зөвлөлдөх уулзалтыг ГХЯ-нд зохион байгуулна.

10:00 цагт: “Монгол орон гэрэл зурагт” хамтарсан үзэсгэлэнгийн нээлт Монголын уран зургийн галерейд болно.

11:40 цагт: Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойд зориулсан “Мишеле лицейн монгол сурагчид” /1926-1930/ архивын баримт, гэрэл зургийн үзэсгэлэнг Норфей Арт галерейд нээнэ.

-УИХ дахь МАН, АН-ын бүлгийн хуралдаан болно.

-Монголын циркийн 10 гаруй хамтлагийн 230 орчим уран бүтээлчдийн нэгдсэн тоглолт Д.Сүхбаатарын талбайд үргэлжилж байна.

-“Хөх нар” Монгол орчин үеийн урлагийн төвийн уран бүтээлч, ард координатор Н.Сонинбаярын “Тал нутгаас тавхайн чинээ” бие даасан үзэсгэлэн Монголын уран зургийн галерейд энэ сарын 30-ныг дуустал гарна.

-Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 390 жилийн ойд зориулсан “Өндөр гэгээний өв” үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд гарч байна.

Орон нутагт:

-Архангай аймгийн төвд "Хавдрын эсрэг үндэсний аян" эхэлж, эмчийн үзлэгийг зохион байгуулна.

-“Уул ус мину” байгалийн гэрэл зургийн үзэсгэлэнг Сэлэнгэ аймгийн Долгио чуулгад нээнэ.

Хилийн чанадад:

-Чехийн Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн 6 дугаар сарын 22-ныг хүртэл гарч байна.

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.