“ТУСГААР ТОГТНОЛ” ШҮЛГИЙГ “ТУСГААР ТОГТНОЛЫН ТАЛБАЙ”-Д ЦЭНГҮҮЛНЭ

“ТУСГААР ТОГТНОЛ” ШҮЛГИЙГ “ТУСГААР ТОГТНОЛЫН ТАЛБАЙ”-Д ЦЭНГҮҮЛНЭ

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн ерөнхий боловсролын “Оюуны Ундраа” сургуультай хамтран Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын  уран зохиолч Дэндэвийн Пүрэвдоржийн “ТУСГААР ТОГТНОЛ” шүлгийг ЕБС-ийн сурагчдаар уншуулж, цэнгүүлнэ.

Шүлгийг “Тусгаар тогтнолын талбай”-д 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 11.00 цагаас зохион байгуулна. Нийслэлийн ерөнхий боловсролын “Оюуны ундраа” сургууль нь 2017 оноос эхлэн “Тусгаар тогтнол 3333” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлжээ. Өдгөө 9 дэх удаагаа унших гэж буй “Тусгаар тогтнол” шүлгийн агуулга, хэлбэрийг нь улам баяжуулан хөгжүүлсээр ирсэн байна.  

Энэ жил Өвөрхангай аймгийн “Бүрд-Монгол улсын төв цэг, Хархорин-Монгол улсын эртний хот/, нийслэлийн 9 дүүрэгт зохион байгуулахаар болсон байна. 

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.