"Лайвчин" Д.Мөнх-Эрдэнэ эргэн ирж, сонгуульд нэр дэвшинэ гэв

"Лайвчин" Д.Мөнх-Эрдэнэ эргэн ирж, сонгуульд нэр дэвшинэ гэв

"Том амт" Д.Мөнх-Эрдэнэ одоогоос гурван сарын өмнө хорих ангиас суллагдаж байв. Үүнээс хойш нам гүмхэн байсан тэрээр лайваараа эргэн ирснээр зарлалаа. Тэгэхдээ бүр сонгуульд нэр дэвшинэ гэв.

Өнгөрсөн хэдэн хоногт болж өнгөрсөн зуднаар УИХ-ын гишүүд хөдөө малчдыг зорьж ажилласан. Бүх сайд нэг, нэг аймаг хариуцан 20,30 жийп хөлөглөн давхисанд Д.Мөнх-Эрдэнэ "Сонгуулийн хууль зөрчсөн үйлдэл" гэж тодотгон өөрийн байр сууриа илэрхийлэв. 

Тодруулбал, "Шагнал гардуулж, өвс, боорцог тарааж байгаа нь сонгуулийн тухай хуулийг зөрчиж байгаа үйлдэл. Хууль гэж байдаг бол МАН-ын сайдууд УИХ-д дэвших эрхгүй болж байна.

Сайд, дарга, хоёр намын горилогчид өвс үүрээд л хөдөө орон нутгийг зорилоо. Сонгуулийн жил биш байсан бол тэд очихгүй шүү дээ. Сонгуулийн хуулиа зөрчиж байна. Хэрвээ тэд нэр дэвшвэл би бас нэр дэвшинэ. Барьцана шүү" гэж хэлэв. 

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.