ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ӨРГӨТГӨЛ АШИГЛАЛТАД ОРЛОО

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ӨРГӨТГӨЛ АШИГЛАЛТАД ОРЛОО

Хан-Уул дүүргийн хөрөнгө оруулалтаар Нэгдсэн эмнэлгийн өргөтгөл ашиглалтад орж, нээлтээ хийлээ. Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн шинэ өргөтгөлийн барилга ашиглалтад орсноор дүүргийн иргэдэд эрүүл мэндийн тусламжийг чанартай, түргэн шуурхай, тэгш хүртээмжтэй хүрэхийн зэрэгцээ өвчтөнд шаардлагатай байгаа диализын өдрийн химийн эмчилгээ, үйлчилгээ хийгдэх бүрэн боломжтой болж байна.

Диализын төвийн нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан, Нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр, Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Ч.Бат-Оргил, Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч Ч.Базарзаяа, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын газрын дарга Ш.Анхмаа болон холбогдох албаныхан оролцлоо.

Энэ үеэр ХУД-ийн Нэгдсэн эмнэлгийн захирал Т.ЭНХЗАЯА: “Өнөөдөр энэхүү өргөтгөл ашиглалтад орсноор өвчтөнд шаардлагатай байгаа диализын өдрийн үйлчилгээ, өдрийн химийн эмчилгээ хийгдэх бүрэн боломжтой болж байна. Хан-Уул дүүрэгт 1170 хүн бөөр орлуулах эмчилгээ шаардлагатай байдаг. Энэхүү төвд маань хоёр эмч, нэг сувилагч ажиллаж, иргэддээ тус тусламж үйлчилгээг үзүүлнэ.

Мөн Хан-Уул дүүргийн Засаг даргаар ажиллаж байх үедээ УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлангийн санаачилга, дэмжлэгээр тус өргөтгөл өнөөдөр ашиглалтад орж, олон мянган хүн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг ойроос авах нөхцөл бүрдэж байгаад туйлын баяртай байна. Иргэдийнхээ өмнөөс талархал илэрхийлье” хэмээлээ.

Өргөтгөлийн барилгад диализийн төв иргэдэд үйлчилж эхэлснээр,

content 3282 ХАН УУЛ ДҮҮРГИЙН НЭГ

content 3282 ХАН УУЛ ДҮҮРГИЙН НЭГ

content 3282 ХАН УУЛ ДҮҮРГИЙН НЭГ

content 3282 ХАН УУЛ ДҮҮРГИЙН НЭГ

content 3282 ХАН УУЛ ДҮҮРГИЙН НЭГ

 

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.