Тайванийн хамгийн өндөр 101 давхарт олсгүй авирсан Алекс Хоннолд “ичмээр бага” хөлс авсан гэв

Тайванийн хамгийн өндөр 101 давхарт олсгүй авирсан Алекс Хоннолд “ичмээр бага” хөлс авсан гэв

Алдарт уулчин, чөлөөт авирагч Алекс Хоннолд энэ амралтын өдрүүдэд Тайванийн хамгийн өндөр барилга болох Тайпэй 101-ийг олс, хамгаалалтын хэрэгсэлгүйгээр амжилттай авирч, дэлхий нийтийн анхаарлыг татлаа. Уг авиралт Netflix-ийн Skyscraper Live нэвтрүүлгийн хүрээнд шууд дамжуулалтаар гарсан юм.

Харин олон хүний таамаглаж байсанчлан их хэмжээний мөнгө түүнийг ийм өндөр эрсдэлтэй сорилтод хүргэсэнгүй гэдгийг Хоннолд онцолжээ. Тэрээр арга хэмжээний өмнө The New York Times сонинд өгсөн ярилцлагадаа уг авиралтад оролцсоныхоо төлөө авсан хөлсийг “ичмээр бага” хэмээн тодорхойлсон байна.

content 3728 Alex Honnold 012426

“Магадгүй миний карьер дахь хамгийн өндөр орлого байж болох ч менежерийн маань хүссэн хэмжээнд хүрээгүй,” гэж тэр хэлжээ. 40 настай, хоёр хүүхдийн аав Хоннолд өнөөгийн алдартай тамирчдын авдаг хөлстэй харьцуулахад өөрийн авсан мөнгийг тун бага гэж үзэж байгаагаа нуусангүй. Тэнгэр баганадсан барилгыг чөлөөт авиралтаар эзлэх нь түүний насан туршийн мөрөөдөл байсныг дурдсан байдаг. Тэр дундаа Тайпэй 101-ийг ойролцоогоор арван жилийн турш авирахыг хүсэж явсан бөгөөд мөнгөний асуудал түүний хувьд хоёрдугаарт тавигдаж иржээ.

“Хэрвээ үүнийг үндсэн спортын хүрээнд харвал үнэхээр ичмээр бага. MLB-ийн тоглогчид 170 сая долларын гэрээ байгуулдаг. Зарим нь хэн ч танихгүй, хэнд ч сонин биш хүмүүс байдаг,” хэмээн тэр нэмж ярьсан байна.

Хоннолд тодорхой тоо хэлээгүй ч The New York Times сонин ойрын эх сурвалжуудыг иш татан түүний авсан хөлс зургаан оронтой тооны дунд хэмжээ, ойролцоогоор 500 мянган ам.доллар байсан гэж мэдээлжээ. Энэ нь түүний хэлснээр 10 сая ам.доллараас хавьгүй бага дүн аж.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.