БНСУ-ын тэргүүн хатагтай асан Ким Гён Хиг авлигын хэргээр 20 сарын хорих ял авчээ

БНСУ-ын тэргүүн хатагтай асан Ким Гён Хиг авлигын хэргээр 20 сарын хорих ял авчээ

БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сук Ёлын эхнэр Ким Гён Хиг Эв Нэгдлийн Сүм шашны байгууллагаас хээл хахууль авсан хэрэгт буруутгаж, 20 сарын хорих ял авчээ. Тодруулбал түүнийг авлига, хувьцааны залилан, сонгуулийн үйл явцад хууль бусаар нөлөөлсөн зэрэг хэд хэдэн хэрэгт холбогдуулан, өнгөрсөн 8-р сард баривчилсан юм. Тэгвэл өчигдөр /2026.01.28/ Ким Гён Хигийг шүүх хурал болж, олон нийтэд шууд дамжуулжээ.

content 3743 f0b0c

Өдгөө 52 настай Ким Гён Хи 2010-2012 оны хооронд BMW компанийн диллер “Deutsch Motors” компанийн хувьцаатай холбоотой үнийн залилангийн схемд оролцож, хувьдаа дор хаяж 800 сая воны ашиг олсон хэмээн буруутгагдаж байгаа юм. Мөн Ким Гён Хи нэгэн сүмийн пастораас тансаг цүнх, үнэт эдлэл зэрэг бэлэг авсан нь тогтоогджээ.

Иймд Өмнөд Солонгосын прокурорууд өнгөрсөн сард Ким Гён Хид 15 жил хорих ял, 2 тэрбум воны торгууль ногдуулах саналыг шүүхэд гаргажээ. Харин Ким Гён Хи өөрийгөө буруугүй хэмээн үзэж байсан юм. Гэвч Сөүлийн Төв Тойргийн Шүүхийн шүүгч У Ин Сун тэргүүн хатагтай асныг “албан тушаалаа хувийн ашиг хонжоо хайх хэрэгсэл болгон урвуулан ашигласан” гэж дүгнэжээ.

Шийдвэр гарсны дараа Ким Кён Хи “Би шүүхийн хатуу сануулгыг анхааралтай сонсож, ач холбогдлыг нь нухацтай авч үзэх болно. Дахин хэлэхэд би бусдын санааг зовоосон асуудлынхаа төлөө хүн бүрээс уучлал гуйж байна” гэж хэлсэн байна.

Ийнхүү БНСУ-ын түүхэнд тэргүүн хатагтай нь саатуулагдаж байх үедээ ял сонсож буй анхны тохиолдол болж байгаа аж.

content 3743 1200x800 102537 1812

content 3743 2961861648

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.