Өвлийн олимп: Ютта Лердам 1000 метрийн зайд түрүүлж, өвлийн олимпын дээд амжилт тогтоолоо

Өвлийн олимп: Ютта Лердам 1000 метрийн зайд түрүүлж, өвлийн олимпын дээд амжилт тогтоолоо

Дэлхийн хамгийн халуухан тамирчдын нэг гэгддэг Нидерландын эмэгтэй тэшүүрчин Ютта Лердам тэшүүрийн 1000 метрийн зайн уралдаанд түрүүлж, алтан медаль хүртлээ. Ингэхдээ  уг зайг 1 минут 12.31 секундэд туулснаар өвлийн Олимпын дээд амжилтыг тогтоогоод амжлаа.

Энэ төрлийн хоёрдугаар байрт түүний нутаг нэгт тамирчин, дэлхийн таван удаагийн аварга Фемке Кок /+0,28 сек/, гуравдугаарт Японы тэшүүрчин, Олимпын хошой аварга Михо Такаги /+1,64 сек/ нар оржээ. Японы тамирчин бол өмнөх 2022 оны Олимпын дээд амжилтын эзэн юм.

content 3826 Өвлийн олимп Ютта Ле

Өдгөө 27 настай Лердам Бээжингийн өвлийн Олимпод оролцохдоо 1000 метрийн зайд мөнгөн медаль хүртсэнээс гадна дэлхийн болон Европын олон удаагийн аварга юм. Тэрбээр Милан Кортинагийн олимпод багийнхнаасаа тусдаа хувийн онгоц хөлөглөн ирсэн нь багагүй шүүмжлэл дагуулаад байв. 

Ю.Лердам, Америкийн жүжигчин, влоггер Жейк Полтой 2025 онд сүй тавьснаа зарлаж байсан юм. 

content 3826 Өвлийн олимп Ютта Ле

content 3826 Өвлийн олимп Ютта Ле

content 3826 Өвлийн олимп Ютта Ле

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.