Автозам, засвар арчлалтын компанийн 900 гаруй ажилтан 2026.03-р сараас хойш цалин аваагүй тул ажил хаяхаа мэдэгдлээ
Тодруулбал: Автозам, засвар арчлалтын компанийн ажилтнууд өнгөрсөн 2026.03-р сараас хойш цалингаа аваагүй
Өмнө нь автозам, засвар арчлалтын компани бие даан үйл ажиллагаа явуулж байсан бол 2023 онд Засгийн газар тогтоол гарган, 2025 оны 4-р сараас “АЗЗА нэгтгэл” ТӨХК байгуулсан юм. Алдагдалд орсон 11 компаниас болж, автозамын компаниудыг нэгтгэсэн.
Ингэснээр санхүүгийн хувьд хүндрэл гарч, үйл ажиллагаа нь зогсоход хүрээд байгаа аж. Гэтэл автозам засвар арчлалтын 20 гаруй компанийн 900 гаруй замчны асуудал хөндөгдөөд буй. Иймд цаашдын үйл ажиллагааг нь доголдуулахгүй байх тал дээр анхаарахыг Зам, тээврийн сайд Б.ДЭЛГЭРСАЙХАНААС замчид хүслээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.