Өнөөдөр болох үйл явдлын тойм
09:00 цагт: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын удирдах ажилтны зөвлөлдөх уулзалт 2 дахь өдрөө үргэлжилнэ.
09:00 цагт: “Жендэрт хүртээмжтэй санхүүжилтийг зах зээлийн хяналтад нэгтгэх нь” олон улсын хурал “Блью скай” зочид буудалд болно.
10:00 цагт: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан болно.
11:30 цагт: 14 дэхь удаагийн Азийн мотоспортын шилдэг эвентийн шагналт POWER EXPO & FESTIVAL 2026 наадмын танилцуулгыг Power king LLC Үндэсний мэдээллийн төвд мэдээлнэ.
19:00 цагт: “Basketball Champions League East Asia” тоглолт M bank arena ордонд болно.
МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгийн нээлттэй өдөрлөг болно.
-Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын салбарын нээлттэй хаалганы өдөрлөгийг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.
-Үндэсний Статистикийн Хорооноос таван жил тутам зохион байгуулдаг "Аж ахуйн нэгж, байгууллагын ээлжит тооллого" энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ.
-“Тэрбум мод экспо” үзэсгэлэн худалдаа, Төв цэнгэлдэх хүрээлэн, Барилгачдын талбай, Жуковын талбай, Налайх дүүрэг, “Соёлын төв ордон”-ы талбайд энэ сарын 15-ны өдрийг хүртэл зохион байгуулна.
- “Тэрбум мод тарих үндэсний өдрүүд” 6 дугаар сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ.
Үзэсгэлэн:
-МУЭ-ийн гишүүн, зураач Ц.Соёлмаагийн “Зэрэглээн цаана” үзэсгэлэн “Hue арт” галерейд энэ сарын 16-ныг хүртэл гарна.
-“Уран бүтээлийн хур-Олон улсын хятад хэлний өдөр” сэдэвт орчин үеийн хятадын уран бичлэг, дүрслэх урлагийн шилдэг уран бүтээлчдийн үзэсгэлэн Улаанбаатар дахь Хятадын соёлын төвд энэ сарын 20-ныг хүртэл гарна.
Хилийн чанадад:
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.